Зөөврийн хашааг хийсэн нь

Отор малын зөөврийн хашааны анхны хувилбар

Бид бүхэн өөрсдийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрших Батцэнгүүн мал эмнэлгийн үйл ажиллагаагаа чанартай хурдан шуурхай болгох үүднээс анх бог болон бод малын уламжлалт модон хашааг орлуулан малын зөөврийн төмөр хашааг хийн үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн билээ.

Зөөврийн хашааг мал угаалгад ашиглаж буй байдал

Малын зөөврийн хашааг ашигласнаар

Үйл ажиллагаандаа өөрсдийн бүтээсэн зөөврийн хашааг ашигласнаар хашааг зөөвөрлөх болон барих хурд 80% нэмэгдэж

өмнө нь айлын хашаа ашиглаж байсан бол одоо бид айлуудын бөөгнөрсөн дурын байршилд мал ангилалтын хашаагаа хурдан шуурхай барьж мал угаах болон төрөл бүрийн мал эмнэлгийн үзлэг үйлчилгээний ажлыг хурдан шуурхай гүйцэтгэх болсноор мал эмнэлгийн чанар болон үйлчилгээ сайжирч цаашлаад бид бүхэн олон толгой малд бага хүчээр хүрч эмчлэх боломж бүрдсэн нь энэхүү зөөврийн хашааны давуу тал билээ.

Мөн энэхүү хашааг улам бүр сайжруулж жижиг машинд чирэх боломжтойгоор загварыг сайжруулан улам бүр дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэн үйлдвэрлэж байна