Зөөврийн малын хашааг захиалгаар хийж эхлэв

Малчидад зөөврийн хашааг захиалгаар хийж гүйцэтгэв

Бид бүхэн өөрсдийн бүтээсэн ОТОР мал ангилалтын зөөврийн хашаагаа захиалгын дагуу Баруунбүрэн сумын Бүрэнсүрэг ББН мал эмнэлэгт мөн Орхонтуул сум, Сайхан сумын малчин айлуудад бүхэлд нь болон хэсэгчлэн байдлаар хийж өгсөн туршлагатай билээ.

Бүрэн угсраатай байгаа малын зөөврийн хашаа

Малын зөөврийн хашааны давуу тал

Отор зөөврийн хашааг бид бүхэн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрших өөрсдийн үйлдвэрийн байранд бэлтгэн нийлүүлж байна. 

Отор зөөврийн хашаа нь: 

  • Тээвэрлэхэд хялбар шийдэлтэй
  • Хүний оролцоог хөнгөвчилсөн
  • Зэвэрдэггүй цайрдсан ган төмрөөр хийсэн 
  • Инженерийн ур ухаан шингэсэн олон үйлдэлд мал ангилалтын зөөврийн хашаа юм.